Уншиж байна ...

“Инвескор ББСБ” ХК нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай татан төвлөрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 7 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

“Инвескор ББСБ” ХК нийт хувьцааныхаа 5.28% буюу 4,000,000 ширхэг хувьцааг тус бүрийг нь 4155 төгрөгийн тогтоосон үнээр олон нийтэд нэмэлтээр санал болгосон ба нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай өндөрлөлөө. 

Нэмэлт хувьцааны захиалга ажлын 5 хоног үргэлжилж, 2022 оны 06-р сарын 27-ны өдрийн 10:00 цагаас 2022 оны 07-р сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилж дууссан ба олон нийтээс авсан захиалгад 531 хөрөнгө оруулагч оролцож, нийт 16.6 тэрбум төгрөгийн захиалга ирүүлснээр татан төвлөрүүлэлтээ 100.4%-ийн амжилттай биелүүллээ.

Түүнчлэн “Инвескор ББСБ” ХК 2019 онд IPO гаргахдаа нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, 19 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэрийг татан Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамгийн том IPO болж байснаараа онцлогтой билээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.