Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын/АНУ/ хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах асуудлаарх анхны хэлэлцээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Тус хэлэлцээг Монголын талаас Гадаад Харилцааны Яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Америкийн талаас АНУ-ын Төрийн департаментын Агаарын тээврийн хэлтсийн дарга Алан Тусиньян ахалж, хоёр талын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
Хэлэлцээний явцад талууд иргэний агаарын тээврийн салбарт баримталж буй бодлого, цаашдын хөгжил, хамтран ажиллах боломж, хэлэлцээрийн төслийн голлох элементийн талаар санал солилцлоо.