Уншиж байна ...

Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын иргэн Юү Түнийг "Аялал жуулчлалын элч"-ээр томилсон өргөмжлөлийг цуцалсан

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 7 сарын 1
iKon.MN
зураг
 
фэйсбүүк хуудсаас авав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын иргэнийг Монголын аялал жуулчлалын элчээр томилсон тухай цахим орчинд тархсан мэдээлэл шүүмжлэл дагуулж байна.

Үүнтэй холбоотойгоор сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр "Хэт дэвэргэсэн мэдээллүүд явж байгаа тул мэдээлэл хүргэе. БНСУ-ын иргэн Юү Түнийг Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон.

Мөн өргөмжлөл олгосны дараа монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022 оны зургаадугаар сарын 21-ний өдөр буюу томилсноос дөрвөн хоногийн дараа өргөмжлөлийг цуцалсан болно.

Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдье" хэмээжээ.

зураг