Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Sky Garden Residence" төсөл ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн өрөөг тохижуулжээ

ikon.mn
2022 оны 6 сарын 30
Сурталчилгаа

ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг нь улсын хэмжээнд жилд 0-16 насны 1000 орчим хүүхдийг хүлээн авч, хэвтүүлэн эмчилдэг тасаг юм. Уг хэвтэн эмчлүүлэх тасаг нь 66 төрлийн хоол боловсруулах эрхтний эмгэгийг илрүүлэн, хурц хордлоготой хүүхдүүдийг хүлээн авч эмчлэхээс гадна хүнд хэлбэрийн шаардлагатай тохиолдлуудад мэс заслын эмчилгээг хийдэг байна.  

Энэхүү тасгийн мэс заслын өмнөх үе болоод дараа үеийн сэргээн засах эрчимт эмчилгээний өрөөг Тэсо Пропертис группийн хэрэгжүүлж буй Sky Garden Residence төсөл нийгмийн хариуцлагын хүрээнд засвар хийж тохижуулжээ. 

Ингэснээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уг тасгийн эмчилгээ сувилгааны чанарыг сайжруулахад түлхэц болохын зэрэгцээ эцэг эхчүүдэд хүүхдээ тайван асрах тав тухтай орчныг бүрдүүлж, мэс заслын өмнөх эмчилгээний үе болоод мэс засалд орсон хүүхдүүдэд томоохон дэмжлэг болж буй юм. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.