Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

“ПРОГРАММЧЛАЛТАЙ НАЙРАМДАЛ” - Цогцолборын тусгай хөтөлбөр, IT сургалттай ээлж зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 6 сарын 28
Сурталчилгаа
зураг
 

Мэдээллийн технологи, программ хангамжийн хэрэглээ нэмэгдсэнээр 2025 он гэхэд 85 сая хүний ажлын байрыг халах төлөвтэй байна хэмээн Дэлхийн эдийн засгийн форум тооцоолжээ. Одоогоор дэлхий дээрх нийт ажлын 30%-ийг технологи гүйцэтгэж байгаа гэсэн судалгаа мөн байна. Ойрын жилүүдэд энэхүү харьцаа 50:50 руу шилжих төлөвтэй бөгөөд мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг дагаад шинэ төрлийн ажлын байрууд ч бий болж буй нь мэргэжил сонголтын тоог улам олон болгохоос гадна сонголт хийхэд ч хүндрэлтэй болж байна.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор "ЗЭВ академи"-тай хамтран 7/15-аас эхлэн зуслангийн V, VI, VII, VIII ээлжид тус бүр 40 хүүхдийн багтаамжтай программ хангамж, IT-н тусгай хөтөлбөрийг “ПРОГРАММЧЛАЛТАЙ НАЙРАМДАЛ” нэртэйгээр бий болгоод байна. Мэдээллийн технологийн зусланд хамрагдсанаар зуслангийн үндсэн үйл ажиллагаанд хамрагдахын хажуугаар ирээдүйн хамгийн хэрэгцээтэй ур чадваруудын нэг болох компьютерын программ зохиох, код бичих ур чадварын суурь зөв тавигдана. Технологид хайртай хүүхдийнхээ сонирхлыг хөгжүүлэх, ирээдүйн шилдэг инженерүүдтэй найз нөхөд болох, эрүүл агаар, тав тухтай орчинд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн хажуугаар гадаад болон дотоодын томоохон компаниудад ажилладаг IT инженер, энтрпренерүүдээс суралцах боломжтой тусгай хөтөлбөрт юм. IT салбарт дуртай хүүхдийг сургах нь илүү үр дүнтэй учраас хамрагдах хүсэлтэй хүүхэд тус бүрээс нэмэлт шалгалт авна.

Хөтөлбөрт хамрагдсанаар дараах ур чадваруудыг эзэмшүүлнэ:

  • АЛГОРИТМ КОДЧИЛОЛ
  • КОМПЬЮТЕРИЙН ТЕХНОЛОГИУД
  • IT МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЯЛГАА
  • ӨӨРИЙН ГАРААР ПРОГРАММ ЗОХИОХ
  • ВЕБСАЙТ БҮТЭЭХ, ТОГЛООМ ХӨГЖҮҮЛЭХ
  • БАГААР АЖИЛЛАХ, ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЖ СУРАХ
зураг
 
  • V ээлж (VII.15-VII.25) - 10 хоног, 40 цагийн хичээл
  • VI ээлж (VII.25-VIII.01) - - 7 хоног, 35 цагийн хичээл
  • VII ээлж (VIII.02-VIII.12) - 10 хоног, 40 цагийн хичээл
  • VIII ээлж (VIII.12-VIII.19) - 7 хоног, 35 цагийн хичээл

 

Хүлээлгийн жагсаалтын бүртгэл: https://bit.ly/3QSbrZp

Холбогдох утас: 7707-0440