Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ганбат: ЭЕШ-ын үеэр өөрийнхөө оронд хүн оруулсан зургаа, гар утастай холбоотой гурван зөрчил бүртгэгдсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын үеэр өөрийнхөө оронд хүн оруулах, гар утсаа авч орох зэрэг зөрчил илэрчээ. 

Хэрэв

  • шалгалтын байранд гар утастай орж, ашиглахыг завдсан, ашигласан бол тухайн шалгалтын дүн оноог хүчингүй болгох
  • өөрийнхөө оронд хүн оруулбал шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх хичээлийнх нь шалгалтын оноог хүчингүй болгодог аж.

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Гар утастай холбоотой гурван шалгуулагчийн асуудал бий. Шалгах, баталгаажуулах ажил дуусахаар шийдвэрээ гаргана. Өөрийнхөө өмнөөс өөр хүн оруулах гэж байсан зургаан тохиолдол Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн. Тэд өмнөх оны төгсөгч. Журмын дагуу шалгалтын дүн оноог нь хүчингүй болгосон" гэв.

зураг
 

Түүнчлэн тэрбээр "Өнөөдрийн байдлаар 300 орчим өргөдөл ирээд байна. Эдгээр нь бүгд өөрсдийн авсан дүн оноотой санал нийлэхгүй байгаа тул эх хувиар нь тулгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иймд журамд заасны дагуу ажлын тав хоногт хүлээн авч байна. Шалгуулагчдын даалгавар гүйцэтгэсэн эх материалыг гарган ирж, шалгуулагч, түүний эцэг эх, шаардлагатай бол багшийг нь хамт байлцуулан материалыг нь гараар тулгаж байгаа" хэмээлээ. 

Мөн хариултын хуудас дээрх будалтаас шалтгаалж, хариулт андуурагдах боломжгүйг онцоллоо.

ВИДЕО:

https://fb.watch/dWgq2-GHev/