Уншиж байна ...

Агуулахаас уурхайн тэсэлгээний их хэмжээний материал хулгайлсан хоёр этгээдийг илрүүлэв

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компанийн уурхайн тэсрэх материал хадгалах агуулахаас зургаадугаар сарын 17-19-ний өдрийн хооронд тэсэлгээний их хэмжээний материал хулгайд алдагдсан дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Үүний дагуу тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тухайн компанид ажилладаг хоёр ажилтан нь ашиг олох зорилгоор үгсэн тохиролцон тэсэлгээний материалыг хулгайлан бусдад худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Иймд тэсэрч дэлбэрэх бодис үйл ажиллагаандаа ашигладаг аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж аюултай тэсэрч дэлбэрэх бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.