Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д онцгой байдлын албаны найман сонсогч сургуулиа төгсөж, Улаан талбайд ёслолын жагсаалаар алхлаа

ikon.mn
2022 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх албаны академид Онцгой байдлын албанаас найман сонсогч суралцаж төгслөө.

Москва хотын Улаан талбайд Иргэний хамгаалалтын академи, Галын эсэргүүцэх албаны академийн сонсогчдын төгсөлтийн баярт зориулсан ёслолын арга хэмжээ болж, төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулсан юм.

зураг
 

Энэ жил ОХУ-ын Онцгой байдлын яамны зургаан их сургуулийг нийт 1,150 гаруй сонсогч, оюутан төгссөн бөгөөд үүнээс гадаадын 10 гаруй орны 60 гаруй оюутан байна.

зураг
 

Төгсөгчид тангараг өргөж, Улаан талбайд ёслолын жагсаалаар алхлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг