Уншиж байна ...

Украины тал руу харвасан Оросын пуужин гэдрэг буцаж унаад дэлбэрснийг дүрс бичлэг харуулжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Украины Луганск мужийн Алчевск хотоос Оросын цэргийн харвасан пуужин бумеранг хэлбэрээр гэдрэг буцаж унасныг харуулсан дүрс бичлэг өчигдөр сошиал сүлжээнд өргөн тархсан байна.

Шөнийн тэнгэрт пуужин харвасан нь дүрс бичлэгээс эхлээд харагдаж байгаа юм. Гэтэл пуужин гэнэт буцаж бүтэн эргээд газарт унаж дэлбэрсэн байна.

Орос, Украины сошиал орчинд энэ явдлыг өөр өөр өнцгөөс харуулсан хэд хэдэн дүрс бичлэг таржээ.

Яг ямар шалтгаанаар пуужин гэдрэг буцсан, дэлбэрэлтийн үеэр Оросын талд хохирол учирсан эсэх зэрэг мэдээлэл тодорхойгүй байна.

Газар-агаар ангиллын пуужингууд ерөнхийдөө том хэмжээний цэнэгт хошуу тээвэрлэдэггүй тул ашиглаж амжаагүй шатахуун нь дэлбэрсэн байх гэсэн таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлжээ.

Эх сурвалж: Business Insider