Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Австралид "Ажиллах болон амрах" виз мэдүүлэх шаардлага хангасан иргэн ГХЯ-наас захидал авахдаа бүрдүүлэх материалын ЖАГСААЛТ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Ажиллах болон амрах” визээр Монгол Улсын 18-30 насны 100 иргэн нэг жил Австралид ажиллах, аялах, суралцах эрхтэй болсон билээ. 

Үүнтэй холбоотойгоор "Ажиллах болон амрах" виз мэдүүлэхээр төлөвлөж буй иргэдэд зориулан дараах мэдээллийг хүргэж байна.

Тус улсад “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү)-ыг хангасан Монгол Улсын иргэн та виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай.

Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг авахын тулд Та дараах материалын бүрдлийг хангаж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх шаардлагатай бөгөөд зохих хариуг ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор Таны бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ.

Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт;

Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна.

Яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм.

Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

“Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг мөн анхааруулж байна. 
 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам