Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өвчтэй хүүхдийнхээ гамыг алдуулахгүй асрахын тулд төрөөс тусламж хүссэн ээж өлсгөлөнгөө зогсоов

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Системийн өвчтэй хүүхдийнхээ гамыг алдуулахгүй асрахын тулд төрөөс тусламж хүсэж, өрх толгойлсон гурван хүүхдийн ээж Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны гадна өчигдөр өлсгөлөн зарласан билээ.

Энэ үеэр түүний 14 настай охин хүнс, эмийн аюулгүй байдал алдагдсанаас үүддэг судасны өвчин буюу васкулит гэх системийн өвчинтэй бөгөөд эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээгээ авч чаддаггүй тухайгаа хэлж байсан юм. 

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хүүхдийнхээ асуудлаар, тулгамдаж буй бэрхшээлийн талаар дуу хоолойгоо төр засагт хүргэхээр ирсэн ээжүүдийн төлөөлөлтэй уулзсан байна. 

Тэрбээр "Хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээ, амьдралын орчин нөхцөлийн асуудал, бэрхшээлийг сонсож, ярилцсан. Байж болох шийдэл, тусалж болох аргыг эрэлхийлж нааш цааш утас цохилоо. Зарим байгууллага руу хандлаа. Иргэддээ нээлттэй байх нь чухал. Боломжтой бол асуудлыг нь шийднэ, шийдүүлнэ. Арга замыг нь хэлж өгнө. Боломжгүй бол учирлаж ойлгуулаад явахад өлсгөлөн зарлах хэмжээний үл ойлголцол хаана хаанаа үүсэхгүй. Ямар ч байсан Байгаль маань өлсгөлөн зарлахгүй болсон" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.