Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бурхан багшийн ариун чандрыг гурав хоногийн дараа Энэтхэг рүү буцаан зална

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас/БНЭУ/ Бурхан багшийн ариун чандрыг энэ сарын 14-нд онгоцоор авчран Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залаад байгаа. 

"Энэхүү их эрдэнийн ринсрэл буюу чандарт хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой. Энэ насанд битгий хэл олон төрөлд олдохгүй, асар их буянтай бурхан багшийн лагшинд хүрсэнтэй ижил буян юм. Чойжин ламын сүмд заларч байдаг Бурхан багшийн шүдийг Энэтхэгээс ирж буй чандартай хамт Батцагаан дуганд залж, Монголын ард түмэн нийтээрээ мөргөж, асар их буян хураах боломж гарч байгаа юм" хэмээн Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц мэдээлж байв.

Тэгвэл Бурхан багшийн их ринсрэл эрдэнийг буцаан залахад гурав хоног үлджээ. Иймд сүсэгтэн олон амжиж ирж мөргөл хийж буянаа хураагаарай хэмээн Гандантэгчэнлин хийдээс санууллаа.

Мөргөл хийх цагийн хуваарь:

2022.06.24-нд 07:00-21:00 цаг

2022.06.25-нд 07:00-21:00 цаг

2022.06.26-нд 07:00-16:00 цаг.

Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Батцагаан дуганд залрах хугацаатай байна.