Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Сармагчны цэцэг өвчний нөхцөл байдлын үнэлгээг хоёр удаа хийж, ямар эрсдэл байгааг тодорхойлсон

П.Зоригт, IKON.MN
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“SARS-CoV4-2 БХ-ПГУ шинжилгээний чанарын гадаад хяналт үнэлгээний дүн, вирусийн хувилбарын тандалт” сэдэвт семинар өнөөдөр болж байна.

Энэ үеэр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Билэгтсайхан "Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд бид томоохон сорилттой тулгарсан. Үүнийг даваад гарсны дараа олон сайн туршлага бий болсон. Эрүүл мэндийн салбарын 56,000 эмч, ажилтан болон бүх шатны байгууллагууд хамтран хоёр жил зүтгэсэн. Тиймээс ч энэ бол хамтын ажиллагааны үр дүн.

Халдварт өвчний үнэлгээг хийх нь хэд хэдэн давуу талтай. Манай улс коронавирусийн халдварын нөхцөл байдлыг нийт 27 удаа үнэлсэн байна. Энэ үнэлгээний дагуу шинэ сэргэж байгаа халдваруудыг үнэлж байгаа. Бусад улс оронд сармагчны цэцэг өвчин (monkeypox) вирусийн халдвар дэгдэж байна. Улмаар бид өвчний нөхцөл байдлыг хоёр удаа үнэлсэн. Өөрөөр хэлбэл, ямар эрсдэл байна вэ гэдгийг тодорхойлсон гэсэн үг. Салбар, мэргэжлийн байгууллагууд хэрхэн яаж оролцох ёстой гэдгийг тодорхойлсон гэж ойлгож болно" гэв. 

Мөн тэрбээр КОВИД-19 вирусийн эсрэг вакцинжуулалтын талаар "Манай улс давлагаа болгоноос өрсөж, вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Засгийн газар дөрвөн төрлийн эх үүсвэрээс дөрвөн төрлийн вакциныг татан авсан.

Нийт 8.3 сая хүн тун вакцины татан авалтыг хийсэн байдаг юм байна. Вакцинжуулалтад хамрагдсан хувь бүс нутагтаа маш өндөр. Үүнийг Дэлийн Эрүүл Мэндийн Байгууллагын бүсийн захирал онцолсон. Ковидын вакциныг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ бусад товлолт вакциныг 90 хувиас дээш хамрагдалтай авч үлдсэн байна. Бидэнд одоо ч хоёр төрлийн вакцины нөөц байгаа. Эхний ээлжид хүүхдийн вакцины 300,000 тун ирсэн байгаа.

Цар тахлыг хэмждэг чухал үзүүлэлт бол нас баралтын индекс. Манай улсын нас баралтын индекс 0.22 байна. Ялангуяа, дөрөвдүгээр давлагааны дараа буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь бүс нутагтайгаа харьцуулахад хоёр дахин бага явж байгаа. Үүнийг эмнэлгийн тусламж үйлчилгээ, вакцинжуулалт зэрэг олон хүчин зүйлийн үр нөлөө гэж ойлгож болно" гэлээ. 

https://www.facebook.com/nccdgov/videos/3251239621861818