Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын говьд Марсын судалгааны бааз барих боломжтой"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Марс нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Доктор Роберт Зубрин түүний гэргий Хөүп Зубрин болон Сансар судлалын институт, Вакаяама их сургуулийн Профессор Хироаки Акаяама нартай уулзалт хийжээ.

Талууд Марсын судалгааны баазыг Монгол Улсад байгуулах боломжийн талаар санал солилцсон байна. Цаашид дэлхийн хэмжээний төслийг Монгол Улс дэмжин хамтран ажиллахад бэлэн гэдгийг БОАЖ-ын сайд илэрхийлжээ.

Тэрбээр энэ талаар "Монголын говьд Марсын судалгааны бааз барих боломжтой" гэв.

зураг
 
Гэрэл зургийг Сүхбаатарын Эрдэнэболд фэйсбүүк хаягаас авав.

Марс нийгэмлэгийн Ерөнхийлөгч доктор Роберт Зубрин, гэргий Хөүп Зубрины хамт энэ сарын 18-нд Монгол Улсад ирээд байгаа. Доктор Роберт Зубрин нь Сансрын Хайгуулын Технологийн “SpaceX” компанийн захирал Элон Маскийн багш, хамтрагч юм.