Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: COVID-19-ийн тандалтыг дэлхийд үнэлэгддэг томуугийн тандалтын тогтолцоо дээрээ суурилуулж цааш авч явах ёстой

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“SARS-CoV4-2 БХ-ПГУ шинжилгээний чанарын гадаад хяналт үнэлгээний дүн, вирусийн хувилбарын тандалт” сэдэвт семинар өнөөдөр болж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү “Дэлхийн нийтээр дэгдсэн цар тахлын үед маш олон сургамжийг бид авсан. Үүнд үндэслэж лабораторийг бэхжүүлэх ажлыг чухалчилж онцгой анхаарсан юм.

ДЭМБ-аас энэ тал дээр тусламж дэмжлэг үзүүлж ХӨСҮТ-тэй хамтран ажилласан.

Өнгөрсөн хугацаанд ДЭМБ, Засгийн газрын тусламжтайгаар нийт 35 лаборатори шинээр байгуулсны 13 нь нийслэлд, 22 нь орон нутагт байна.

Өмнө нь чанарын хяналтыг ДЭМБ болон Японы төв лабораторийн тусламжтайгаар хийдэг байсан бол одоо ХӨСҮТ-ийн төв лаборатори өөрөө чанарын хяналтын материалыг бэлдэж, хянадаг болсон том амжилт бидэнд ирсэн.

Өнөөдөр лабораторийн ажилтан болон халдвар судлагч нарыг хамтад нь энд урьсан нь энэ хоёр хүн болон клиникийн ажилтнууд хоорондоо нэг хүн шиг бүх мэдээллийг хуваалцаж ажиллах ёстой. Хэдий лаборатори гол мэдээллийг гаргаж ирдэг ч түүнийг нь ашигладаг хүмүүс нь халдвар судлаач нар юм.

ХӨСҮТ-ийн төв лаборатори нь дэлхийн хэмжээнд үнэлэгддэг лаборатори юм. Цаашид ч энэ лабораторийн хүчин чадал сайжрах ёстой.

Томуугийн тандалтын сүлжээ Монголд маш сайн суурьшсан. Үүнийг дэлхий үнэлдэг. Тиймээс ч коронавируст халдварын тандалтыг томуугийн тандалтын тогтолцоо дээр суурилуулж цааш бид авч явах ёстой. Түүнээс биш заавал шинээр юм бий болгох гэж зүтгэх нь буруу. Энэ суурь сайн тогтолцоогоо бид ашиглах шаардлагатай. Гэхдээ зарим зүйл нь мэдээж шинээр суурилуулах хэрэг бий ч томуугийн тандалтын тогтолцооны энэ суурийг ашиглаж, мэдээллээ солилцож чадвал ач холбогдол өндөртэй.

Манайхны нэг алдаа нь мэдээллээ нээлттэй хуваалцаж чаддаггүй. Нэг нь дарж суусаар хэрэг болгохгүй хуучруулдаг дутагдал бий" хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/nccdgov/videos/3251239621861818