• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...

АНУ-ын илгээсэн пуужингийн системийг хүлээж авснаа Украины тал мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Алсын зайд пуужингийн цохилт өгөх чадвартай орчин үеийн зэвсгийг АНУ-аас хүлээж авснаа Украины батлан хамгаалахын сайд өчигдөр мэдээлжээ.

“HIMARS систем Украинд ирлээ. Ийм хүчтэй зэвсэг илгээсэн найз Ллойд Остинд (Пентагоны тэргүүн) баярлалаа. Оросын эзлэн түрэмгийлэгчдэд энэ зун халуун байх болно. Тэдний заримын хувьд сүүлчийн зун байх болно” гэж Олексий Резников твиттер хуудсандаа бичсэн байна.

АНУ-ын засаг захиргаа дөрвөн ширхэг HIMARS (High Mobility Artillery Rocket Systems) зэвсгийг Украинд илгээхээр болсон юм.

Удахгүй тус улс дахин дөрвийг нэмж илгээх шийдвэр гаргаж магадгүй тухай CBS News суваг өчигдөр мэдээлсэн байна.

HIMARS нь 80 км хүртэл зайд өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай, Украины армийн одоогийн зэр зэвсгийн хүчин чадлаас хол илүү юм.

Ийм зэвсэг илгээх шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын сүүлээр гаргаж байв. Уг шийдвэр тухайн үед ОХУ-ын эрх баригчдыг нэлээд бухимдуулж, хатуу хариу арга хэмжээ авахаар сүрдүүлж байжээ.

HIMARS системийг тусламжаар илгээхдээ АНУ-ын тал нэлээд эргэлзэж байсан ба Украины удирдагчид уг зэвсгийг ОХУ-ын газар нутгийн гүн рүү хийх довтолгоонд ашиглахгүй гэсэн амлалтыг өгсний дараа шийдвэрээ гаргасан юм.

 

Эх сурвалж: Business Insider