• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бизнес уулзалт болно

ikon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яаманд

09:30 цагт SOS Medica Mongolia эмнэлэг SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх PCR оношлуур хандивлах үйл ажиллагаа болно.

ХХААХҮЯ-ны хурлын танхимд 

09:30-13:30 цагт Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бизнес уулзалт болно. 

Яармагийн Хангардид

10:00 цагт 2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл бөгөөд технологийн шийдэл, төлөвлөгөөг танилцуулна.  

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагаас Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт онц ноцтой шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийнэ.

Биеийн тамир, спортын улсын хорооны гурван давхрын хүндэтгэлийн танхимд

12:00 цагт Биеийн тамир, спортын төв байгууллагын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх уулзалт болно.

Хуульчдын талбайд

12:00-16-00 цагт Монголын Хуульчдын холбооноос "Хуульчдын өдөр" өдөрлөгийг зохион байгуулна. 

Төв талбайд

14:00 цагт “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" нээлтээ хийнэ.

Мөсөн өргөөд

14:00 цагт “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн эхэлнэ.

Шарга морьт зуслангийн замд

17:00 цагаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд Шарга морьт зуслангийн замд хөндлөн хагаралд тэсвэртэй туршилтын ажлыг гүйцэтгэнэ.