• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...

CU хүн бүрд тэгш хүртээмжтэй ажлын байрыг бий болгодог

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 6 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд итгэл алдарсан ажил хайгч буюу ажил хийхийг хүсэж байгаа боловч тодорхой шалтгаануудын улмаас хөдөлмөрийн зах зээлд оролцож чадахгүй байгаа нийт 12,9 мянга хүн байна. /Үндэсний Статистикийн Хорооны 2022 оны 1-р улирлын тайлан/

Дийлэнх шалтгаан нь насны хувьд хэтэрхий залуу эсвэл хөгшин, ээжүүдийн хувьд бага насны хүүхэдтэй, сургууль цэцэрлэгт хүүхдээ зөөдөг байх, мөн дөнгөж сургуулиа төгссөн оюутан залуучуудын хувьд ажлын туршлагагүй, мөн хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар ажилд орж чадахгүй байгаа билээ.

Эдгээр хүмүүст ажиллаж, хөдөлмөрлөх хүсэл байгаа боловч ажиллах орчныг бүрдүүлсэн ажлын байр хомс байгаагаас үүдэн итгэл алдарсан ажил хайгч болсон талаарх олон судалгаа харуулж байна.

Та бүхний сайн мэдэх CU буюу Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь хүний нөөцийн бодлогоороо хүн бүрд тэгш хүртээмжтэй ажлын байрыг бий болгож, ажилтан бүр аз жаргалтай, сэтгэл ханамжтай ажиллах орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын хамгийн эхний тод жишээ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш эрх, оролцоотой ажиллах, хөгжин дэвших боломжийг бүрдүүлэн, одоогоор нийт 90 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж байна.

 

 

Цаашид  ажиллах хүсэл эрмэлзэлтэй боловч итгэл алдарсан ажил хайгчдын бүлэгт хамаарагдаж буй хижээл нас буюу 45-аас дээш насны иргэд мөн бага насны хүүхэдтэй ээжүүдийг тэгш хүртээмжтэй ажлын байраар хангах таатай мэдээг дуулгаж байна.

CU олон улсын франчайз конвиниенс дэлгүүр  өдгөө Улаанбаатар хотын бүх байршилд нийт 220 гаруй салбар дэлгүүрийг нээн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Мөн 2022 ондоо нийт 285 салбар дэлгүүртэй болохоор зорин ажиллаж байна.

CU хүн бүрд тэгш хүртээмжтэй ажлын байрыг бий болгох бодлогын хүрээнд ажилтан өөрийнхөө хүссэн байршилдаа, уян хатан цагийн хуваариар /Жишээ нь: Ээжүүдийн цагийн хуваарь, Цагийн хуваариа өөрөө зохиох гэх мэт/ ажиллах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

зураг
 

Та хэдэн настай ч бай, нийгмийн ямар ч бүлгийн төлөөлөл байсан таныг өөрийгөө хамгийн сайнаараа, хамгийн шилдгээрээ байхад тань CU тантай хамтран ажиллах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг : www.facebook.com/CU.Mongolia.HR

Холбогдох утас: 8807-1387, 8807-1820, 7733-0101

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.