• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

КОВИД-19: Улаанбаатарт 27, орон нутагт 31 тохиолдол шинээр батлагджээ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 58 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 27 нь Улаанбаатар хотод, 31 нь орон нутагт илэрчээ. Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрөөсөө бага зэрэг буурсан байна.

Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 928,362-д хүрлээ.

зураг
 

Иргэд орон нутаг болон нийслэл хотод олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.