• 6 сарын 27, Даваа
Уншиж байна ...

Казахстаны ерөнхийлөгчийн нэрийг Путин "тогтоодоггүй"

Т.Давааням, ikon.mn
2022 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Украины дайнтай холбоотойгоор Орос, Казахстаны харилцаанд далд зөрчил үүссэн нь тодорхой болоод байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы үеэр Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн Бүгд Найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрөхгүйгээ Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ил тод хэлсэн билээ.

Тэрбээр энэ үгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй нэг тайзан дээр зэрэгцэн сууж байхдаа хэлсэн юм.

Путин ч мөн мөчөөгөө өгөөгүй. Тэрбээр хоёр дахь удаагаа Казахстаны ерөнхийлөгчийн нэрийг алдаж хэлсэн юм.

Өмнө нь тэр нэгдүгээр сард болсон Хамтын Батлан Хамгаалах Гэрээний гишүүн орнуудын чуулганы үеэр Токаевын нэрийг “Кемел Жомартевич” хэмээн алдаж хэлж байжээ.

Сая Путин энэ алдаагаа хоёр дахь удаагаа давтсан байна. Нэрийг нь алдаатай хэлэхийг Токаев хэрхэн хүлээж авсан нь дараах дүрс бичлэгээс харагдаж байгаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон жил тутмын хэвлэлийн хурлын үеэр Путин мөн л Казахстаны ерөнхийлөгчийн нэрийг хэлэхдээ түгдэрч, “шинэ ерөнхийлөгч” гэж нэрлээд өнгөрч байжээ.

 

Эх сурвалж: Eurasianet.org, Московский Комсомолец