• 6 сарын 27, Даваа
Уншиж байна ...

Улаанбаатарт коронавирусийн 28, орон нутагт 33 тохиолдол шинээр илэрлээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 61 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс

  • 28 нь Улаанбаатарт
  • 33 нь орон нутагт илэрсэн байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 928,147-д хүрсэн бол нас баралт 2,118 болоод буй.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас хяналтад 807 иргэн байгаа бол сүүлийн хоногт 135 иргэн эдгэрчээ.

Иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгах зэрэг ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж эрсдэлээс сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.