• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

О.Энхмаа: ₮18 тэрбумын төсөвтэй зургаан давхар эмнэлгийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг шаардаж байна

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн О.Энхмаа шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх шаардлагыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хоёрдугаар төрөх эмнэлгийн хойно баригдах гэж байгаа зургаан давхар шинэ эмнэлгийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэх талаарх шаардлагыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлж байна. 

Уг эмнэлгийг барих 18 тэрбум төгрөг төсөвт сууж санхүү нь шийдэгдсэн ч барилгын ажил эхлэхгүй байна. Төсөвт нь хөндлөнгийн хяналт тавьж ажиллах болно. Энэхүү эмнэлгийг 2020 онд 50 ортой хүүхдийн эмнэлэг эсвэл өөр зорилгоор ашиглах гэж байхад нь миний бие тэмцэж, үлдээсэн. 

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга биднийг хүлээн авч уулзахдаа Түлэнхийн эмнэлгийн А блокыг ашиглалтад оруулах гэж байгаа гэсэн боловч одоо хүртэл нээгээгүй байна. Тиймээс уг эмнэлгийн А, Б блокыг яаралтай ашиглалтад оруулахыг мөн шаардаж байна" гэлээ.