Эдгээр газар дээр тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөжээ.
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн байр, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 28 дугаар сургуулийн хичээлийн I байр, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус тус бүртгэлтэй гурван барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан байна. Мэргэжлийн хяналтын актлах дүгнэлттэй эдгээр барилга байгууламжийн оронд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн Хөгжлийн Банкны зээлээр шинээр барилга барих аж.