Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний монгол бичгээ нийтээр сэргээх, хойч үедээ өвлүүлэх зорилготой өдөрлөг боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чойжин ламын сүм музейн гадна талбайд өнөөдөр "Музей ба монгол бичиг" өдөрлөг боллоо.

Энэхүү өдөрлөгийг 1,000 гаруй жилийн түүхтэй үндэсний бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, хойч үедээ өвлүүлэх, түүх соёлын мэдлэгээ гүнзгийрүүлэн, өв соёлоо хамгаалахад чиглэсэн арга хэмжээнүүдийг дэмжих, 2025 оноос хос бичигтэн болох үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулжээ. 

Өдөрлөгийн үеэр музейн боловсролын хөтөлбөрийг танилцуулах, Монгол туургатны “Мөнх тэнгэрийн бичиг”, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийн дээжээс хүүхэд, залуучууд, олон нийтэд танилцуулж, монгол бичгээр унших, бичих шагналт уралдаан, монгол уран бичлэгийн үйлчилгээ, монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээ болсон байна. 

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг