Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Тяньжинаас өдөрт 150-300 чингэлэг ачаа орж ирж байна"

А.Намуун, iKon.mn
2022 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд Тяньжин боомтоор дамжин ирж буй ачаа тээврийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улсад гуравдагч улсаас ирж байгаа импортын чингэлэг тээвэр Хятадын төмөр замаар Тяньжин далайн боомтоор ирдэг. Тавдугаар сарын эхэн үеийн байдлаар 7,000 гаруй чингэлэг уг боомтод бөөгнөрсөн тухай мэдээллийг төмөр замын байгууллагаас өгсөн.

Тавдугаар сарын 1-нээс Хятадын төмөр замын байгууллагатай ГХЯ-ны шугамаар болон УБТЗ, Хятадын төмөр замын байгууллага хооронд ярьсны үр дүнд тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугацаанд Тяньжинаас эхлэлтэй Монголын импортын чингэлгийн галт тэргийг өдөрт гурван цуваагаар нэмэгдүүлсэн. Ингэснээр төмөр замын боомтоор өдөрт 150-300 чингэлэг ачаа брааа орж ирж байна.

Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор өдөрт орж ирж буй 70-80 чингэлгийн 10-15 нь хөргүүртэй чингэлэг. Хөргүүртэй чингэлгийг тухайн өдөртөө сэлгэж ачаад маргааш нь явуулах үүргийг Монголын тал хүлээж байгаа. Хөргүүртэй чингэлэг байнгын эргэлттэй.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ачсан чингэлэг Замын-Үүдийн бүс нутгийн ложистикийн төвд буудаг. Тэндээс бараагаа татаж буй иргэд чингэлгээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт рүү авдаг бол зарим нь Замын-Үүдээс сэлгэж ачин чингэлгээ үлдээж байна.

Бүс нутгийн ложистикийн төв болон бусад чингэлэг тавих бололцоотой терминалууд дүүрсэн нөхцөл байдал үүссэн. Хятадын талтай энэ асуудлаар ярилцаж өнөөдрөөс эхлэн 50 хоосон чингэлгийг Эрээн-Замын-Үүдийн авто замын боомтын 0 цэгийн чингэлэг султгах талбайд өгөхөөр боллоо. Өмнө нь өдөрт 30 хоосон чингэлгийг өгдөг байсан юм. Цаашид нэмэгдүүлнэ. 

Төмөр замаар Замын-Үүд өртөөнөөс Хятадын тал руу авто замын боомтоор орж ирсэн чингэлгийг буцаах асуудлыг ярилцаж байгаа. Цаашид Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын чингэлгийн терминалуудад бөөгнөрсөн чингэлгүүдийг гаргах ажил эрчимжээд явах болов уу гэж бодож байна" хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/614474579589077