• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

Ц.Ням-Очир: Шалгалтын явцад сэтгүүлч, зураглаачийн биед цагдаагийн алба хаагч халдсан нь тогтоогдож байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгүүлч Г.Гэрэлмаагийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан асуудлаар ЦЕГ-аас хийсэн албаны шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/dzZ-M7qszx/

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир “Уржигдар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энигма” төвийн барилгыг буулгах Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийн хангах явцад явцад цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халдсан гэх мэдээллээр сэтгүүлч Г.Гэрэлмаа гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайдаас ирүүлсэн үүргийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраа албаны шалгалт явууллаа.

Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан гэм буруутай нь тогтоогдож байна.

Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан явдалд нийт сэтгүүлчдээс уучлал хүсэж байна.

Албаны шалгалтын хүрээнд ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд нарт албан тушаалын сарын цалинг гурван сар 20 хувиар хасах, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Даваажорж нарт албан тушаал бууруулах, ХУД дэх Цагдаагийн газрын I хэлстсийн Хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Баянбямбад үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл тус тус оногдуулсан” гэлээ.