• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

"Элэгний Б, Д вирусийн халдвартай 150 мянган иргэн байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:43 2022/06/10

Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

14:24 2022/06/10

УИХ-ын үдээс чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

ШУУД ҮЗЭХ:  

https://fb.watch/dyDgjdALOE/

Уг танилцуулгад "Эрүүл мэндийн сайдын дэргэдэх эрдэмтэд болон мэргэжлийн холбоодын судалгаагаар B вирусийн шалтгаантай элэгний архаг халдвартай нийт 260 мянган иргэн бүртгэлтэй, түүний 60% буюу 150,000 нь Б, Д вирусийн халдвартай байна.

HbsAg тээгч хүмүүсийн 60%-с дээш тохиолдолд элэгний Д вирус хавсарч илэрдэг. Элэгний Б, Ц вирустэй харьцуулахад Д вирусийн гепатит илүү хүнд, давшингуй явцтайгаар элэгний хатууралд шилжиж, элэгний дутагдалд эрт орж, улмаар үхэлд хүргэдэг.

Иймд иргэдийг элэгний Д вирусийн оношилгоо, шинжилгээнд эрт хамруулах нь элэгний вирусээс үүдэлтэй хорт хавдрын шалтгаант өвчний нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэж улсын хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар:

0-18 насны хүүхэд 4 нэр төрлийн, насанд хүрэгсэд 13 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдана. Ингэснээр хүн бүрд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах тэгш боломж олгох, иргэдийн оролцоотой сонголтыг бий болгож, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээнд хувь хүний оролцоог нэмэгдүүлж, нотолгоонд суурилсан сонголтыг хамт хийх зохицуулалтыг оруулснаар шаардлагагүй оношилгоо, шинжилгээний тоог бууруулахад эерэг нөлөөтэй байх болно.

Түүнчлэн, 2022 оны тавдугаар сарын 1-ээс мөрдөж эхэлсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэхийн багцад элэг, уушги, хөх, бамбай, умайн хүзүү, бүдүүн гэдэс, улаан хоолой, ходоодны хавдрын эрт илрүүлэг багтсан болно" гэжээ. 

16:43 2022/06/10

Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.