• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Очирмаа: Таталтын эсрэг эм болон сиропон антибиотикийг татан авахаар ажиллаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уналт, таталтын эсрэг булчин суллах эмийн ханган нийлүүлэлтийн талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Очирмаагаас тодрууллаа. 

-Уналт, таталтын эсрэг эмийн ханган нийлүүлэлт ямар түвшинд байна вэ. Энэ төрлийн эм дотоодод тасарсан гэх мэдээлэл бий? 

-Манай улс дотооддоо гурван нэрийн уналт, таталтын эсрэг эмийг үйлдвэрлэдэг. Харин импортоор 46 нэрийн эмийг оруулж ирдэг. Одоогоор зах зээлд таталтын эсрэг 10 орчим нэр төрлийн эм хомсдох эрсдэл үүссэн байна. Харин үлдсэн нэр төрлийн эмийн нөөц байгаа гэсэн үг. Тасалдах эрсдэл үүссэн 10 орчим эмийг яаралттай татан авах ажлыг зохион байгуулж, ханган нийлүүлэгч байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах ажил өдөр тутам хэвийн үргэлжилж байгаа. 

-Тасалдах эрсдэл үүссэн 10 орчим нэр төрлийн эмийг хэзээ импортоор оруулж ирэх вэ? 

-Эдгээр тасалдах эрсдэл үүссэн эмийг зургаан сарын хугацаанд татан авахаар ажиллаж байна. Жишээ нь, Магни сульфат, фенобарбитал гэх мэтчилэн эм тасалдах эрсдэл үүссэн. Фенобарбитал эмийг цаад улсаас нь нийлүүлэхээ больсон. Тиймээс ойролцоо үйлчилгээ үзүүлэх бусад нэр төрлийн эмийг судлаад өөр улсаас оруулж ирэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, найрлага, үйлчилгээ нь ижил эмийг өөр улсаас оруулж ирэх гэх мэтчилэн зохицуулалтыг ханган нийлүүлэх байгууллагууддаа өгсөн. 

Эмийг татан авахдаа тухайн улс нь гурваас доошгүй жил тэр эмийг хэрэглэсэн эсэх таваас дээш улс оронд импортолсон зэрэг шаардлагыг хардаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийг бүртгэдэг гэсэн үг.

-Эмийн сангуудаар шингэн антибиотик тасарч байна. Ханган нийлүүлэлтийн ажлыг хийж байгаа юу? 

-Антибиотикийн сиропон төрөл нь зах зээл дээр ховордсон. Харин шахмал антибиотикийн нөөц бий. Тиймээс сиропон антибиотик оруулж ирэхээр ханган нийлүүлэх байгууллагууд ажиллаж байгаа.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.93] 2022/6/11
Энэ төрд ажил хийдэг албан хаагч ховордож дээ Манай улс 6000 орчим эм гадааны улсуудаас оруулж ирдэг бол эдгээр нь хэрхэн яаж хэрэглэх монгол хэл дээр заавар байдаггүй Энэ асуудлын талаар олон удаа олон жил төр засагт хандлаа анхаарсангүй Эрүүл мэндийн яамныхны том мафийг ч хөдөлгөж чадах засаг алга даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.96] 2022/6/10
Иш чааваас даа жагсаал цуглаан хийхээр ажлаа хийдэг. Энэ эмнүүд нь Тасраад удаж байгаа гэсэн шүү дээ. Энэ хугацаанд юу хийж бсн мангуунууд вэ
0 | 0 Хариулах