• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

"Тендерт хэт бага үнийн санал өгсөн тохиолдолд татгалздаг байх зохицуулалт оруулсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:57 2022/06/09

Үргэлжлүүлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

12:56 2022/06/09

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Дарханы замын асуудал Худалдан авах ажиллагааны тухай хуулийн сул талаас эхлэлтэй юм. Тендерийн хуульд хэт бага үнийн саналтай орж ирсэн компаниудыг яаж зохицуулж байгаа вэ. Хэт бага үнийн саналтайгаар Азийн хөгжлийн банкны II, IV багц дээр орж ирсэн компани орж ирснээс болоод хамгийн үнэтэй хэрэгжиж байгаа хэсэг нь болж хувирах гээд байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалтын сайн хийхгүй бол маш бага үнийн дүнтэй орж ирээд, хийж чадахгүй гүрийж сууж байгаад төсөв нэмүүлж, хамгийн үнэтэйгээр дуусдаг буруу жишиг рүү яваад байна.

Хоёрдугаарт, тендерийн гүйцэтгэлийн баталгааг бууруулах нь зөв үү. Үүнийг бууруулахаар “Би чадна” гэдэг нөхөд тендерт оролцох байх даа.

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга н.Батзул: Дарханы замын II, IV багц нь Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмаар явсан.

Хоёрдугаарт, хэт бага үнийн асуудлын тухайд ийм үнийн санал өгсөн тохиолдолд татгалздаг байх зохицуулалт оруулсан.

Тендерийн гүйцэтгэлийн баталгааг бууруулах үзэл баримтлалыг батлах үед Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих хүрээнд аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг болгох үүднээс он дамжин хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийн тухайн онд хэрэгжих ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээтэй нь уялдуулж гүйцэтгэлийн баталгааг гаргуулахгүй бол эдийн засгийн хүндрэлтэй үед маш их хэмжээний мөнгийг нь арилжааны банканд байршуулж байгаа санал гомдлыг аж ахуйн нэгжээс маш их гаргасан. 

10:10 2022/06/09

УИХ-ын Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/dx3-JXeCbr/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 