Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Билгүүн: Австралид найман настай хүүхэд код бичдэг, Монголд оюутан болоод сурдаг

ikon.mn
2022 оны 6 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

"TEE Education" сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Билгүүнтэй ярилцлаа. Түүний хувьд 10-15 насны хүүхдүүдэд вэб дизайн, программчлал, электроник, роботик технологийн боловсрол олгох холын зорилго өвөрлөсөн нэгэн юм. Энэ зорилгодоо хөтлөгдсөн тэрбээр энэ сарын 11-нээс эхлэн англи хэл, программчлал, роботикийн түргэвчилсэн сургалтаа эхлүүлэх гэж байна.

-Таныг Австралид Күийнсландын их сургуульд мэргэжил эзэмшсэн төдийгүй багшилж байсан гэж сонссон?

-Тийм ээ. Күийнсландын сургуулийг төгссөн. Сурахын хажуугаар сүүлийн хоёр жилийн хугацаанд нь арван жилийн сургуулийн хүүхдийн сэтгэхүйд тохирсон, дэвшилтэт технологийн чиглэлээр багшилдаг байлаа.

Тодруулбал, программ, вэб дизайн, электроник, роботик гэсэн дөрвөн чиглэлээр багшилж байсан. Миний Монголд буцаж ирсэн хамгийн том шалтгаан гэвэл хүүхдүүдэд комплекс асуудал шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээ, инженерчлэх, код бичих, симуляци хийх, модель загвар гаргах, вэб сайт хөгжүүлэх, роботик болон электроник прототип бүтээх чадваруудыг эзэмшүүлэх хүсэл юм.

-Яагаад хүүхдэдээ кодчлол заах нь чухал вэ?

-Монголд хамгийн өндөр цалинг "software" инженерүүд, тэр дундаа программын инженерүүд авч байна. Дунджаар 2 сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай.

Дээрээс нь ажлын байрны хүртээмж сайтай. Бид л анзаардаггүй болохоос "Software" бүхий зүйлд бий. Компьютерын дэлгэцэд, лифтэнд, угаалгын машинд, бүр талхны үйлдвэрийн зуухыг нь ч программаар ажиллуулдаг.

Тэгэхээр хаана ч хэрэгцээтэй мэргэжил учраас хүн болгоныг код сураасай гэж боддог.

Кодчилол сурсан хүн эмх цэгцтэй сэтгэж чаддаг болдог.

-Хүүхэд бүр код бичиж чадах уу? Программчлалын хэлийг ойлгоход хэцүү болов уу?

-Код сурах амархан ч биш бас хэцүү ч биш. Яаж оролдохоос л шалтгаална. Бас зөв эхлэл чухал. Манай сургалтын хувьд хүүхдүүд латинаар уншдаг байхад л хангалттай. Анхлан суралцаж байгаа учраас өөр суурь мэдлэг шаардлагагүй.

-Таны явуулдаг сургалтаас хүүхдэд олгодог чадваруудаас нэгийг онцлон дурдвал?

-Дэлхийн сайтуудын бараг талаас их хувь нь Word press гэдэг платформоор хийгдсэн байдаг. Үүнийг ашиглаж сурах юм бол 10-11 настай хүүхэд ээж, аавынхаа жижиг бизнест туслах зэргээр танилцуулга вебсайт хийж чаддаг болно.

Жишээ нь, ах нь онлайн шоптой, эгч нь маникюрын салонтой бол танилцуулгыг хийх бүрэн чадвартай болоод төгсөнө гэсэн үг. Манай “ТЕЕЕ” клубийн найман настай, латинаар уншиж чаддаггүй хүүхдүүд вэбийн дизайн хийчихсэн. Хүүхдүүд эхний ээлжид ютүб маягийн дизайнтай вэб танилцуулга хийж байсан.

-Бас сонирхол чухал байх?

-Боловсролд тулгын гурван чулуу шиг зүйл байдаг. Тэр нь багш, хүүхэд, эцэг эх гурвуулаа хичээх ёстой. Манай сургалтад бүртгүүлэхийн тулд багш эцэг эх хүүхдийн гуравласан уулзалтад заавал ирэх хэрэгтэй байдаг. Энэ уулзалтаар бүх талын сонирхол, хүсэл, хүлээлтүүдийг тодруулдаг. Ингэсний үр дүнд бүх талаас хүсэл сонирхол нэгдсэн гэж үзвэл бид сургалтын үйл явцыг эхлүүлдэг.

-Хэдэн настайгаасаа сурвал тохиромжтой вэ?

-Программ бичиж сурах нас эрт байх тусмаа тохиромжтой. Тодорхой нас өнгөрөхөөр сурах чадваргүй болдог. Энэ нас хүн болгоны биологийн онцлогоос хамаарч ондоо. Программчлалын хэл гадаад хэлтэй адилхан. Гадаад хэлийг багадаа сайн сурдаг. Төрөхдөө л хоёр өөр хэлтэй гэр бүлд төрчихсөн бол хоёр хэлээр чөлөөтэй яриад түүнийгээ хэзээ ч мартдаггүй. Үүнтэй адил бага байхдаа программ бичээд сурчих юм бол илүү чадварлаг бөгөөд гүнзгий эзэмшинэ.

-Одоо эхлүүлэх зуны сургалтдаа ямар түвшний, ямар насны хүүхдүүдийг хамруулах вэ?

-7-15 насны хүүхдүүдийг хамруулна. Түвшний хувьд анхан шатны байж болно. Гол нь хүүхэд өөрөө мэдээлэл технологийг сонирхдог байх хэрэгтэй.

Энэ удаагийн сургалтын давуу тал нь цэвэр агаарт “Нарс” зусланд амрангаа зуслангийн зугаатай хөтөлбөрт хамрагдана. Ой модон дотор байрладаг зуслан учраас цар тахлын улмаас гэртээ хэдэн жил байсан хүүхдүүдэд бараг эмчилгээ болохоор хөтөлбөр юм. Анзаараад байхад ковидоос болоод нийгмийн харилцаанд ороогүй удсан хүүхдүүдэд нийгэмшээгүй хандлага анзаарагдаж байна. Зарим хүүхдүүд ангид үймүүлэх ч үгүй болчихсон. 

Тийм учраас энэ удаагийн сургалт зөвхөн зөвхөн код бичих, электроник тоног төхөөрөмж программчлах, роботын төслүүд хийх, англи хэл сурах зэрэг мэдлэг ойлголттой болохоос гадна хүүхдийн харилцаа хандлагад эерэг нөлөөтэй сургалт болно.

Үндсэн хөтөлбөр:

зураг
 

Electrikid- Элетроник & Роботик

Уг анги нь Компьютерын шинжлэх ухааны үндсийг электроник болон роботикийн инженерчлэлийн суурьтай хослуулсан мэдлэгийг олгоно. Бодитоор ухаалаг цаг болон робот хийж сурах бага насныханд зориулсан анги юм. Инженерчлэл болон программчлалыг хүүхдийн сэтгэхүйд тохируулан энгийн болгосон учир хүүхэд төвөгтэй бичиглэл, математикт түүртэлгүйгээр шинжлэх ухаан, инженерчлэлийн бүтээл дээр илүү анхаарал хандуулах боломжтой.

  • 1-р ээлж 6 дугаар сарын 11 – 6 дугаар сарын 18
  • 2-р ээлж 6 дугаар сарын 18 – 6  дугаар сарын 25
  • 3-р ээлж 6 дугаар сарын 25 – 7 дугаар сарын 02
  • 4-р ээлж 7 дугаар сарын 02 – 7 дугаар сарын 09
зураг
 

Zero2hero - Пайтон тоглоом хөгжүүлэлт

Уг анги нь дэлхийд хэрэглээгээрээ тэргүүлж буй Python программчлалын хэлийг ашиглан бидний сайн мэдэх тоглож өссөн хуучны гайхалтай тоглоомуудыг дахин бүтээх, богино хугацаанд программчлалын суурь ойлголтыг олгоно.

  • 1-р ээлж 6 дугаар сарын 11 – 6 дугаар сарын 18
  • 2-р ээлж 6 дугаар сарын 18 – 6  дугаар сарын 25
  • 3-р ээлж 6 дугаар сарын 25 – 7 дугаар сарын 02
  • 4-р ээлж 7 дугаар сарын 02 – 7 дугаар сарын 09
зураг
 

Breathe English - Йога & Англи хэл

“Англи хэлээр амьсгалъя” уриатай уг анги нь Англи хэлийг амьдралд хэрэглэгдэхүйц, практикт суурилсан аргачлалыг ашиглан зааж хүүхдүүдэд анхан болон ахисан анхан шатны мэдлэгийг олгоно. Хүүхдийн сэтгэл зүйн болон бие бялдрын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх Йога хичээлээр баяжуулсан давуу талтай.

  • 1-р ээлж 6 дугаар сарын 25 – 7 дугаар сарын 02
  • 2-р ээлж 7 дугаар сарын 02 – 7 дугаар сарын 09

-Австралид найман настай хүүхэд код бичиж сурч байхад манайд ШУТИС-т оюутан болоод сурдаг гэх юм билээ. Бид хэр хоцрогдож байна вэ?

-Тэр үнэн. Би Монголд их сургуульд цахилгаан хангамжаар суралцаж байгаад Австралид очоод цахилгааны инженерээр суралцаж эхэлсэн. Тэгэхэд 22 настайдаа хамгийн анх код бичиж үзэж байлаа. Дэлхий нийтээр ямар ч цахилгааны инженер код бичдэг, кодын мэдлэгтэй л байхыг шаардаж байна. Анх сурч эхлэхэд хичээл дээрээ унах шахаад арай гэж тэнцэж байлаа. Маш хэцүү байсан шүү. Гэтэл Австрали оюутнууд 100 хувийн үнэлгээтэй суралцаад байдаг. Миний хонон өнжин хийж байгаа юмыг ангиас гарч явахдаа л хийчихдэг. Учир нь тэнд 6,7 дугаар ангийн хүүхдүүд аль хэзээний код бичээд сурчихсан байдаг юм билээ.

Кембрижийн боловсролын стандартыг нь уншвал маш энгийн. Жишээ нь 7-р ангийг төгсөж байгаа хүүхэд хамгийн багадаа хоёр программчлалын хэл дээр код бичдэг байна. Түүний нэг нь текст хэлбэрийнх гэх байдлаар түвшин тогтоогоод өгчихдөг.

Монголын боловсролын стандартыг олж унших гээд хайгаад олоогүй. Арга ядаад 1-11 дүгээр ангийн математик, мэдээлэл зүй, хөдөлмөр зэрэг хичээлийн номуудыг гарчиглахад 12 дугаар ангийн дөрөвдүгээр улирлын мэдээлэл зүйн хичээл дээр Microsoft, Small Basic гэдэг хэлийг үздэг юм билээ.

-Манай улсын технологийн хөгжил дэлхийн хаана явна вэ?

-Чадвараараа дэлхийд гарсан хүмүүс бий. Хайрцагтаа сэтгээд өөрийгөө чадварлаг гээд бодчихсон хүмүүс ч байгаа. Гэхдээ манай улсад дэлхий даяар хэрэглэдэг, тэр шийдэл нь байхгүй бол хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө үзүүлчихээр гаргасан зүйл одоогоор байхгүй байна. Жишээ нь "Apple" компани Iphone гаргахаа больчихвол тэрийг дагасан олон зүйлс нуран унах болно, Майкрософт Виндоузээ гаргахаа байчихвал дэлхий дээрх олон олон компьютерууд ажиллагаагүй болно гэдэг шиг тийм үнэ цэнтэй зүйл хараахан алга. Гэхдээ удахгүй тийм зүйл бүтээгдэнэ гэдэгт итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

https://www.facebook.com/Peaknews1/videos/4864861110243616/?t=14

Холбоо барих утас: 91319101

Вэб сайт:  https://tee.education/ 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.