Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал тэр дундаа мах махан бүтээгдэхүүний салбарт ШИНЭЧЛЭЛТ хийгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 6 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үзэсгэлэн худалдаа энэ сарын 6, 7, 8-ны өдрүүдэд нийслэл хотын төв талбайд 3 хоног болж байна. Тус үзэсгэлэн худалдаанд үндэсний тодотголтой салбар салбартаа манлайлагч үйлдвэрүүд оролцож байна.

Энэ үзэсгэлэн худалдааны онцлох үйл явдал нь 76 жилийн түүхт мах махан бүтээгдэхүүний Ууган Үйлдвэр “Мах Импэкс” ХК нийт хэрэглэгч болон зах зээлд шинэ үйлдвэрлэл бүтээн байгуулалт, хүнсний аюулгүй байдалд шинэчлэлт хийж буйгаа танилцууллаа. Ингэснээр Монгол Улсын хүнсний аюулгүй байдал тэр дундаа мах махан бүтээгдэхүүний салбарт олон улсын жишиг бүрэн автомат үйлдвэр нээж дахин нэг цоо шинэ хуудас эхлүүлж байгаа юм.

зураг
 

Тус шинэ төсөл 2022 оны 09 дүгээр сарын 09-нд нээлтээ хийж шинэ өнгө төрх, шинэлэг, эрүүл, аюулгүй, найдвартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг бүрэн хангаж эхлэх юм.

Мөн уг үзэсгэлэн худалдаанд “Мах Импэкс” ХК нь шинээр худалдаанд гарсан брэнд бүтээгдэхүүний амталгаа, танилцуулга, болон худалдааг явуулж байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.