• 6 сарын 16, Даваа
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Гүйцэтгэлийн үнэлгээ"-нд 30,111 багш, давхардсан тоогоор 600 орчим мянган суралцагч хамрагдаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх "Гүйцэтгэлийн үнэлгээ"-г 2022 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна.

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Үүнд:

  1. Суралцагчийн сурах үйл ажиллагааны үр дүнгийн ахиц
  2. Суралцагчийн хөгжил, хамгаалал, төлөвшил
  3. Багшийн мэргэжлийн хөгжил
  4. Сургууль ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэрэг юм.

Гүйцэтгэлийн үнэлгээ нь бичгийн шалгалт, үнэлгээний асуулгын хэлбэрээр зохион байгуулагдана. Тус үнэлгээнд төрийн болон орон нутгийн өмчит 654 сургуулийн 30,111 багш, давхардсан тоогоор 600 орчим мянган суралцагч, 350,000 орчим эцэг эх, асран хамгаалагч, 2,500 орчим сургуулийн удирдах ажилтан хамрагдаж байна хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг