• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

Төрийн банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн наймдугаар байрт шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр зохион байгуулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад Төрийн банк наймдугаар байр, арилжааны банкнуудаас ТОП дөрвөн банкны нэгээр дахин шалгарлаа. Төрийн ордны Баганат танхимд болсон “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тодруулах ёслолын ажиллагааны үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр өргөмжлөл, цомоо гардан авчээ.

Төрийн банк нь эх орныхоо эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахын зэрэгцээ харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цар тахлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь харилцагчдаа дэмжин ажиллаж, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Төрийн банк Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулан, 2021 онд 24.9 тэрбум гаруй татвар төлж, улсын төсөвт 15.8 тэрбум, орон нутгийн төсөвт 9.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн тус банкны нийт актив 3.8 их наяд төгрөгт хүрч, харилцагчдын банканд итгэх итгэлийн илэрхийлэл болох татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрч, татвар тооцсоны дараах байдлаар 45.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавьсан Төрийн банкны хамт олон  Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 орчим салбар нэгж, 4000 гаруй мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэн ажиллаж байгаа юм. Хамгийн олон харилцагчтай Төрийн банкийг улс орны эдийн засгийн өсөлт хөгжилд оруулсан амжилтыг үнэлж, “ТОП-5” банкны нэгээр ийнхүү 9 дэх жилдээ шалгаруулжээ.

Төрийн банк нь банкны тухай хуулийн дагуу нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа билээ.


Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.