Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас Монгол Улсын 2021 оны шилдэг 100 аж ахуйн нэгжийг 21 дэх жилдээ шалгаруулан зарлалаа.

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, ашиг орлого, ажлын байр, төсөвт төвлөрүүлсэн татвар шимтгэл зэрэг үзүүлэлтүүдээр тэргүүлсэн үндэсний компаниудыг шалгаруулан өргөмжилдөг тус шагналд ХасБанк дахин шалгарлаа.

2021 он ХасБанкны хувьд 20 жилийн ойгоо тэмдэглэж, сайн засаглал, тогтвортой өсөлт, эрсдэлийн удирдлагын зөв бодлогоороо Монголын банк, санхүүгийн төдийгүй бизнесийн салбарт тогтоосон жишиг, бүтээсэн үнэ цэнээ эргэн харж, ирээдүйн их амжилтын эхлэл болсон онцгой жил байлаа.

Бид 2021 онд нийт 352.7 тэрбум төгрөгийн үнэ цэнийг Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд бий болгосноос 161.4 тэрбум төгрөгийг харилцах, хадгаламж эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүд болон эх үүсвэр олгогч санхүүгийн байгууллагад хүүний орлого, 29.9 тэрбум төгрөгийг дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан бараа үйлчилгээний төлбөр, 30.3 тэрбум төгрөгийг 1300 ажилтны цалин хөлс, 55 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төллөө.

Мөн өнгөрсөн 4-р сард Дэлхийн банк санхүүгийн салбарын чансааг тодорхойлогч "Global Finance" сэтгүүлээс ХасБанкийг 2021 оны "Монгол Улсын шилдэг банк"-аар шалгаруулсан нь бидний хичээл зүтгэл, хүчин чармайлтыг үнэлсэн хэрэг байлаа.

Энэ бүх ололт амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд та бүхний итгэл, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.


Амьдралд – ашид хамтдаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.