Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн цонхоор унаж, нас барсан хэргийг шалгаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор хүн унаж, амиа алджээ.

Тодруулбал, өнөөдөр 08:45 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Нэгдүгээр төв эмнэлгийн байрны тавдугаар давхрын цонхноос хүн уначихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дээрх дуудлага, мэдээллийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай, эрэгтэй цонхоор унаж нас барсан нь тогтоогджээ.

Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор тус хэлтсээс одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.