Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын талаас гаргасан ямар ч үйлдэлд АНУ бэлэн байгааг Байден мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Зүүн Азийн орнуудаар айлчилж буй АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены эхний зогсоол Өмнөд Солонгос байв.

Тэрбээр энэ улсад гурван өдөр саатаад Ням гарагт Япон улсын зүг хөдөлсөн юм. Нисэхийнхээ өмнө Жо Байден сэтгүүлчидтэй уулзахдаа Умард Солонгосын зэр зэвсгийн хүчин чадалд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ.

Явахаасаа өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд ямар үгтэй зурвас үлдээхийг асуухад Байден “Hello…period” гэсэн хоёр үгийг л хэлсэн байна.

Өөрөөр хэлбэл Умард Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтад төдийлөн санаа зовохгүй байгаагаа ингэж илэрхийлжээ.

“Бид Умард Солонгосын талаас хийж болох бүх үйлдэлд бэлэн байна” гэж Байден цааш нь үргэлжлүүлсэн байна.

Өмнөх өдөр нь тэрбээр хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилалтаа өргөжүүлж, пуужингийн довтолгооноос хамгаалах зэвсэг техник нэмж нийлүүлэхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлтой тохиролцсон юм.

Жо Байдены энэ байр суурь өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлогод эрс өөрчлөлт гарсныг харуулж байна.

Дональд Трамп цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэд хэдэн удаа уулзаж, найрсаг харилцааг эрхэмлэж байсан юм.

Байден хоёр орны харилцааг зөөлрүүлэх ямар нэг алхам хийх эсэх талаар асуухад Цагаан ордны эх сурвалж “Энэ бол зөвхөн БНАСАУ-ын гаргах шийдвэр” гэж хариулжээ. БНАСАУ (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс) нь Умард Солонгосын албан ёсны нэр юм.

 

Эх сурвалж: Reuters