Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл хуралдлаа

ikon.mn
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: СЗХ

Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр боллоо.

Хурлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам, Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журмын нэмэлт өөрчлөлтийн төслүүдтэй танилцаад нийт гишүүдийн зүгээс дээрх төслүүдийг зарчмын хувьд дэмжсэн бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга, хэмжээний талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн ирэх есдүгээр сард болох дараагийн хурлаар банкны реформ болон хөрөнгө оруулагчдад татварын таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.   

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар тушаалаар шинэчлэн байгуулагдсан Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, гишүүдээр Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл,  “Улаанбааатар үнэт цаасны бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Золзаяа нарын нийт 12 байгууллагын удирдлагууд сонгогдон ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны зах зээлд баримтлах ойрын болон дунд хугацааны бодлогыг тодорхойлоход оролцох, судалгаа хийх энэ чиглэлээр иргэд, олон нийт, төрийн бус байгууллага, зохицуулалттай этгээдийн төлөөллөөс санал авах, хэлэлцүүлэг хийх, дүгнэлт зөвлөмж гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх чиг үүрэгтэй юм.