Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

PUBG mobile төрлийн Өмнөд Азийн аварга шалгаруулах хаврын тэмцээнд "Stalwart Esports" баг түрүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 23
iKon.MN
зураг
 
Stalwart Esports хуудсаас авав

Цахим спортын PUBG Mobile төрлийн Өмнөд Азийн аварга шалгаруулах хаврын тэмцээн энэ сарын 19-22-нд боллоо.

Тэмцээнд Монгол, Бангладеш, Пакистан, Непал улсын 16 баг оролцсон байна. Үүнээс манай улсын "Stalwart Esports" баг 323 оноогоор түрүүлж, 40,000 ам.долларын эзэд болжээ. Мөн SEAL esports баг тавдугаар байрт орж, 7,000 ам.доллароор, IHC Esports багийнхан долдугаар байрт шалгарч, 5,500 ам.доллароор шагнуулсан байна.

 

Эх сурвалж: liquipedia.net