Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

PWC: IPO идэвхжил эргэн сэргэх хугацааг таамаглахад хүнд байна

ikon.mn
2022 оны 5 сарын 23
iKon.MN

IPO хийх буюу компани олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй компани болох үйл явц 2021 онд түүхэн дээд түвшинд хүрч байсан ч 2022 он гарсаар идэвхжилт суларч, цаашдын төлөв сайнгүй байгааг PwC-аас нийтэлдэг Global IPO watch тоймд онцолжээ.

Тухайлбал, өнгөрсөн оны эхний улиралд дэлхийн хэмжээнд нийт $212.4 тэрбумын IPO хийгдэж, түүхэн амжилт тогтоож байв. Харин 2022 оны мөн үед уг үзүүлэлт 3.8 дахин буурсан байна.

зураг
 

2022 он гарсаар IPO гаргаж буй компаниудын хувьцааны үнэлгээ болон компаниудын үйл ажиллагаанд өндөр инфляц, дэлхийн эдийн засгийн байдал хэрхэн нөлөөлөх нь гол болгоомжлолыг үүсгэж байгааг PWC онцолжээ.

Мөн геополитикийн асуудлууд нь Америк, Европ, Ойрх Дорнод, Африкийн бүс нутгийн IPO-ийн идэвхжилд хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн байна.

зураг
 

2022 оны төлөв:

IPO-ийн идэвхжил эргэн сэргэх хугацааг таамаглахад хүнд байна гэж PWC-ийн шинжээчид дүгнэжээ. Хэдийгээр хөрөнгө оруулагчдын хөрвөх чадвар өндөр хэвээр байгаа ч инфляцын эрсдэл, зах зээлийн савлагаа нь болгоомжлолыг бий болгож байна. Энэ нь IPO гаргаж буй компаниудын хувьцааны үнийг тогтооход бэрхшээл учруулж байгаа юм. Украины дайн шийдвэрлэгдэх арга зам тодорхой болох хүртэл хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй тогтворгүй байхаар байна.

Global IPO Watch тайланг бүтнээр нь унших бол ЭНД дарна уу.