Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүгийн хуульд шинээр орж буй "доромжлох" заалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна

ikon.mn
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

11:00 цагт “Баганат” танхимд Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулна.

12:00-14:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байнгын хороод хуралдана.

14:00 цагт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Эрүүгийн хуульд шинээр оруулж буй "доромжлох" заалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

Монгол Ньюс мэдээллийн төвд

13:00 цагт Эх, үрсийн баярт зориулсан “Ирээдүй өөд итгэл хайрлая” тоглолтын талаар мэдээлнэ. Хэвлэлийн хуралд Гавьяат жүжигчин А.Цэгмид, дуучин Б.Бат-Энэрэл, Энжи буюу А.Эрдэнэцэцэг нар оролцоно.

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд

14:00 цагт тус төвд Шадар сайд С.Амарсайхан иргэдтэй уулзана.

Соёлын төв өргөөнд

14:00 цагт ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ сонгоход туслах зорилготой “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны нээлт болно. 

Спортын төв ордонд

17:00 цагт сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно.