Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан чиглэлд Баянчандмань сумыг дайрах замын хөдөлгөөнийг наадмаас өмнө нээхийг үүрэг болгожээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗТХЯ

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны/ЕСБХБ/ санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц нэгдүгээр хэсгийн 37.28 километр авто замын асфальт бетон хучилтын ажил эхэлсэн байна.

Тус багцын ажлыг "Арж капитал" ХХК гүйцэтгэж байгаа юм.  Энэ хэсгийн 37 км замын суурь асфальт бетон хучилтын ажлыг ирэх зургаадугаар сарын 8-н гэхэд дуусгахаа ажил гүйцэтгэгч компанийнхан танилцуулав.

Харин Багц-2 дугаар хэсгийн эхний 27 километр, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальт бетон хучилтын ажлыг долдугаар сарын 10-н гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэлийг Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид өгчээ. Ингэснээр Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй болох юм байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан эхлүүлээд байгаа.

2022 оны тавдугаар сарын 6-20-ны өдрийн хооронд хийсэн ажлын гүйцэтгэл

зураг
 
  • Багц 1: Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто зам.
  • Багц 2: Хар модотын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км зам юм. 
  • Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам. 
  • Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км зам. 
  • Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам. 

Хоёр, дөрөвдүгээр багцын 90.5 км хатуу хучилттай замын зорчих хэсгийг энэ оны аравдугаар сарын 30-н гэхэд нээх амлалтыг замын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд өгөөд байна. 

Тус чиглэлийн авто замыг 2023 оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт ЗХЖШ-аас хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан билээ.