Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн од Морган Фримэн зэрэг АНУ-ын 963 иргэнд ОХУ хилийн хориг тавив

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт ОХУ-ын гадаад хэргийн яам тус улсын хилээр нэвтрэхийг хориглосон АНУ-ын 963 иргэний нэрсийг зарлажээ.

Тэдний дотор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй улс төрчид, Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэрг тэргүүтэй бизнесмэнүүд, Холливүүдийн од Морган Фримэн тэргүүтэй урлагийн одод багтсан байна.

Нэрт жүжигчин Морган Фримэний хувьд Оросын эрх баригчид АНУ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон талаар 2017 оны видео сурталчилгаанд ярьсан нь шийтгүүлэх шалтгаан болжээ.

“ОХУ-ын хариу арга хэмжээ нь зайлшгүй шаардлагатай бөгөөд дэлхий дахинд нео колоничлолын дэг журам тогтоохыг оролдож буй АНУ-ын бодлогыг хязгаарлах, байр суурийг нь өөрчлүүлэх, геополитикийн шинэ бодит байдлыг хүлээн зөвшөөрүүлэх зорилготой юм” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд тайлбарласан байна.

ОХУ өчигдөр бас Канадын 26 иргэнд хилийн хориг тавьсны дотор тус улсын ерөнхий сайд Жастин Трюдогийн гэргий Софи Трюдо багтжээ.

Өнгөрсөн сард Москвагийн эрх баригчид Их Британийн ерөнхий сайд, гадаад хэргийн сайд зэрэг 287 иргэнд мөн хилийн хориг тавьж байв. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон уг хоригт багтсаныгаа “нэр төрийн хэрэг” хэмээн хошигнож байжээ.

 

Эх сурвалж: AFP