Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын ам” гэдэг газар шар өвсөнд гал гарч, улмаар уулын мод руу тархан ойн түймэр гарсан тухай дуудлага өнөөдөр 18:01 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Иймд, иргэн та бүхэн ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.