Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

11 дүгээр ангийн сурагч Францад болж байгаа олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сурагчдын XIX олимпын наадам "Гимназиад-2022" Франц улсад зохион байгуулагдаж байна. Манай улс анх удаа оролцож байгаа бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцжээ.

Наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд Д.Номин хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр 11 дүгээр ангид сурдаг. Самбо, жүдо бөхөөр хоёр жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл /2022 он/, Самбо бөхийн Залуучуудын УАШТ алт /2022 он/, Самбо, жүдо бөхийн аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальтай.

Сурагчдын олимпод 69 орны 3,662 тамирчин спортын 20 төрөлд өрсөлдөж байгаа юм байна.