Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордон 74 жилийн дараа олон нийтэд үүд хаалгаа нээлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сөүл хотод оршдог Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордон олон нийтэд үүд хаалгаа нээгээд удаагүй байна.

Тус улсын шинэ ерөнхийлөгч болсон Юн Сүк Ёл уг ордонд ажиллаж амьдрахаас татгалзаж, энгийн иргэдэд зориулсан үзмэр болгох шийдвэр гаргасан юм.

Дээврийнхээ өнгөөр нэрлэгдсэн байгууламжид одоо өдөрт 39,000 хүн нэвтрэх хязгаар тогтоогоод байна.

Анх Солонгосын хааны цэцэрлэг байсан энэ газарт Японы колоничлогчид өөрийн захирагчийн өргөөг байгуулж байжээ. 1945 онд чөлөөлөгдсөний дараа АНУ-ын цэргийн командлагч энд байрлаж байгаад 1948 оноос хойш ерөнхийлөгчийн ордон болсон байна.

Сүүлийн 74 жилийн турш Хөх ордон нь хатуу харуул хамгаалалт бүхий хаалттай байгууламж байжээ.

Шинэ ерөнхийлөгч Юн Сүк Ёл уг ордноос 5 км зайтай оршдог Ёнсан дүүрэг дэх батлан хамгаалах яамны цогцолборт өөрийн шинэ албан өргөөг байгуулж, нүүсэн юм.

Тэрбээр энэ шийдвэрээ ард түмэнтэйгээ ойр харилцахад хэрэгтэй гэж тайлбарлаж байв.

Шүүмжлэгчид түүнийг улс орны үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй шийдвэр гаргасан, дэмий зардал чирэгдэл үүсгэсэн гэх зэргээр буруутгаж байлаа.

Өмнөх ерөнхийлөгч Мүүн Жэ Ин бас олон нийтийн санаа бодлыг гүйцэд сонсолгүй шийдвэр гаргалаа хэмээн залгамжлагчаа шүүмжилж байжээ.

2017 онд тангараг өргөсөн Мүүн Жэ Ин эхэндээ бас Хөх ордноос нүүх талаар ярьж байсан ч сүүлдээ больсон юм.

 

Эх сурвалж: Associated Press