Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Оюунцэцэг: Умайн хүзүүний хавдрыг эрт үед нь илрүүлээгүй бол эмчилгээ хийх боломж бага

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад умайн хүзүүний хавдраар жил болгон 400-500 эмэгтэй өвчилж байна. Өвчин хүндэрсэн шатанд оношлогдвол амьдрах хугацаа богино буюу хамгийн ихдээ тав хүртэлх жил байдаг талаар Эх, Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвийн (ЭНЭҮТ) эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэг зөвлөгөө өглөө.

Тэрбээр "Умайн хүзүү нь дүлий эрхтэн учраас шинж тэмдэггүй явсаар хавдар сүүлийн шатанд орох эрсдэлтэй. Дэлхий нийтэд зонхилон тохиолддог хавдрын 10 дугаарт умайн хүзүүний хавдар багтдаг.

Харин манай улсад дөрөвт ордог. Энэ өвчнийг эрт үед нь илрүүлээгүй бол эмчилгээ хийх боломж бага, үхлийн хувь өндөртэй. Хамгийн гол нь эсийн өөрчлөлтийн үе буюу хөнгөн байхад нь эмчилбэл хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой" гэв. 

Мөн үргэлжлүүлэн "Хөхний хавдар нь ойр орчмын бусад эрхтэнд шилжиж халдварлах аюултай. Хөхний хавдартай болох шалтгаан

  • Хэт оройтож хүүхэд төрүүлэх
  • Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл удаан хэрэглэх 
  • Дархлаа сул, амьдралын буруу хэвшилтэй байх зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Умайн хүзүүний хорт хавдар дорой буурай орнуудад их байгаа бол хөхний хавдар өндөр хөгжилтэй орнуудад түгээмэл тохиолддог" хэмээн ярилаа.