Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний цомын төлөөх барилдааныг зохион байгуулах талаар мэдээлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

09:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ.

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Улсын Дээд шүүхэд

Ардчилсан Намын даргаар Х.Баттулгыг бүртгэх эсэхийг Дээд шүүх хэлэлцэнэ.

Төв талбайд

31 дэх удаагийн "Үндэсний номын баяр" эхэлнэ.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд

09:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулахад аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгчдийн оролцоо форум болно. 

Нийслэлийн Засаг захиргааны V байранд

10:00 цагт Нийслэлийн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвийн нийгмийн ажилтан, албан хаагчдын шилдэг илтгэл, ур чадварын уралдаан болно.

Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө

10:00 цагт Ардчилсан Намын удирдлагууд мэдэгдэл хийнэ.

Чингис хаан олон улсын нисэх буудалд

11:00 цагт Бразилд болсон сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимфпийн наадмаас чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртсэн ОУХМ.Н.Эрхэмбаяр тэргүүтэй дифлимпод оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

11:00 цагт Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн эхэлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт СТА Ж.Мэндбаяр Монгол Улсад анх удаа Хөөмийн пянз гаргаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

Бодь цамхагт

11:40 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хамгийн өндөр шагналын сан бүхий "Үндэсний цомын төлөөх барилдаан"-ыг зохион байгуулах талаар мэдээлнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

15:00 цагт Нийтийн тээврийн үйлчилгээний тулгамдсан асуудлын талаар Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

 ГХЯ-нд

15:00 цагт НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн үйл ажиллагааны стратегийн хөтөлбөрт гарын үсэг зурах ёслол болно.

Скай ресортын “АСЕМ гэр” хурлын танхимд

15:00 цагт “Монгол Улсын барилгын төслийн бизнес хөгжүүлэлт” хурал болно.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

“Монгол оронд тархсан шавжийн олон янз байдал” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.