Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Гантулга: Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн хүн амьдралынхаа 29 жилийг алддаг

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн бусад орны иргэдтэй харьцуулахад монгол эрчүүдийн архины хэрэглээ өсөж байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга хэллээ. Тэрбээр  “Согтууруулах ундааны хэрэглээ өсөж байгаа Ази тивийн дөрвөн улсын тоонд манайх багтаж байгаа. Тиймээс ч анхаарал хандуулах асуудал мөн. Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн хүн амьдралынхаа 29 жилийг алддаг. Эдийн засгийн хор хохирол нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.45-5.44 хувьтай тэнцдэг болохыг тогтоогоод байна” гэв.

Архины сөрөг нөлөөллийн талаар зарим тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан юм.

Дэлхийд нийт нас баралтын 5.3 хувийг архины шалтгаант нас баралт эзэлдэг.
20-39 насныхны нас баралтын 13.5 хувь нь архи, согтууруулах ундаанаас хамаарч байна.
Минут тутамд архины улмаас зургаан хүн хорвоог орхиж, жилд гурван сая хүн нас барж байна.
Осол гэмтэл болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй үйлдлийн 20-30 хувь нь архинаас үүдэлтэй.

Архидан согтуурах нь хүсээгүй жирэмслэлт, уушгины хатгалгаа, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бусад эм, бодис хэрэглэх зэрэг өндөр эрсдэл бүхий зан үйлтэй хавсран тохиолддог гэдгийг хэлэв.