Хөдөө аж ахуйн ээлжит тооллого маргаашаас орон даяар эхлэх гэж байна.
2022 оны Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод:
Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.
Тооллого тавдугаар сарын 21-нээс долдугаар сарын 8-ны өдрүүдэд болох бөгөөд хөдөө аж ахуйн тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний Статистикийн Хорооноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.