Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгинохайрхан дүүргийн 180 автобусны буудлын 76-г нь дахин засварлаж, тохижуулах шаардлагатай"

Т.Саран, iKon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
СХД

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн зогсоол бүхий 600-800 гаруй автобусны буудал байдаг. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 180 автобусны буудал иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжин байршдаг аж. 

Сүүлийн үед эдгээр автобусны буудлын ихэнхийг нь засварлан шинэчлэх шаардлагатай болсныг хариуцсан хороодын удирдлага, мэргэжилтнүүд хэлэв. Тухайлбал, эдгээр ашиглагдаж буй 180 ширхэг автобусны буудлаас 76 нь дахин засварлах, тохижуулах шаардлагатай болжээ.

Тэдгээрийн ихэнх нь шил хагарч, өнгө үзэмж алдсан, сандлын модон хэсгийг хугалж авсан, хогийн сав нь алга болсон зарим нь эдэлгээ нь гүйцэж хуучирсан байна. 

Дүүргийн зүгээс хуучирсан автобусны буудлуудыг сэргээн засварлах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна хэмээн Сонгинохайрхан дүүргээс мэдээллээ.